Дорнод Казахстаны Улсын Их Сургуулийн салбар ирэх жилээс үйл ажиллагаагаа сэргээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Энэ талаар тус сургуулийн албаны цахим хуудас болох https://www.vkgu.kz сайт мэдээллээ.
Уулзалтын үеэр салбар сургуулийн үйл ажиллагаа, цаашдын ажлын төлөвлөгөө, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудлууд яригдсан аж.
Дорнод Казахстаны Улсын Их Сургуулийн салбар сургууль нь хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2001 оны 15 тоот тушаалаар анх байгуулагдаж байжээ.
Байгуулагдсан цагаас хойш мэдээлэл зүй, нягтлан бодох-аудит, казах хэл-уран зохиол, орос хэл-уран зохиолын чиглэлээр оюутан элсүүлж, эхний 2 жилд Өлгий хотод, үлдсэн 2 жилд Өскемен хотод суралцуулан мэргэжил эзэмшүүлж иржээ. Гэвч санхүүгийн бэрхшээлээс үүдэлтэйгээр цаашид ажиллах боломжгүй болж, 2015 онд үйл ажиллагаагаа зогсоож байсан юм. Тэрээр сургуулийн удирдлага 2016 онд салбар сургуулийн өмнөх захирлыг ажлаас чөлөөлж, шинэ хүнийг томилсон ажээ.
Салбар сургуулийн шинэ удирдлагаас өгсөн мэдээллээр энэ онд холбогдох бэлтгэл ажлыг хангаж, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын Заид бүрэн дунд сургуулийн материаллаг баазад түшиглэн үйл ажиллагааг нь сэргээхээр ажиллаж байна.
Ө.Нурболат