Монголын анхны 3D хүүхэлдэйн киног бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-07-26 10:39:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Амжилт” студийн Монголын анхны 3D хүүхэлдэйн шинэ бүтээл ирэх сард нээлтээ хийхээр товлолоо.

"Мора" нэртэй уг киноны найруулагчаар Ч.Отгонбаяр, продюссерээр Ж.Шижир ажиллаж, зохиолыг Г.Анхбаяр бичжээ. Тус хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн “Том-Амжилт” компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлогтой. Киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээнэ. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч киноны үйл явцад “Мора”-гийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор киноны үйл явц маш сонирхолтойгоор үргэлжлэх аж.

Уг хүүхэлдэйн киноны дууг Н.Ялалт, Д.Нямбаяр, Т.Нарангэрэл, Ө.Болормаа, Д.Дэлгэрсайхан, Ц.Гомбосүрэн оруулжээ.
Ж.Болор
相关新闻