МУГЖ Э.Амартүвшин удахгүй эх орондоо ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн хамгийн эртний тайз, бахархалт байгууламж гэгддэг “Веронагийн задгай театр”-ын тайзнаа Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурь энэ сард нийт таван удаа үзэгчдийн хүртээл боллоо.
МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин тус дуурийн нээлтэд Риголеттогийн дүрийг бүтээж, эх орондоо ирэх болсон талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэв.
Тэрээр, “Arena-д энэ сарын 27-нд “Риголетто” дуурийн сүүлийн тоглолт буюу 5 дахь тоглолтыг бүх цаг үеийн агуу баритонуудын нэг домогт Лео Ниччи дууллаа. Шүтэж биширч, сонсож, судалж байдаг агуу дуучинтай танилцаж, үг сольж, гар барилаа. Өдгөө 76 настай гэхэд гайхамшигтай дуулах юм. Энэ агуу дуучинтай ирэх 11 дүгээр сард Италийн Женев хотын дуурийн театрт, 12 дугаар сард Парма хотын дуурийн театрт тус тус “Риголетто” дуурийг хамтран дуулна. Verona-д 40 хоног сайхан ажиллалаа” хэмээжээ.
Уг дуурийн нээлтэд МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 01, 07-нд, Испани гаралтай алдарт баритон Карлос Алварез 14, 19-нд Риголлеттогийн ариг дуулсан юм.
Энэхүү бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра найруулан тавьж, Италийн Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, удирдаач БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев удирджээ.

Ж.Болор