ОБЕГ-ын дансанд 766 сая төгрөгийн хандив цуглараад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар ОБЕГ-ын албан ёсны хандивын дансанд 775 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 766.713.056 төгрөгийн мөнгөн хандив цугларчээ.
Мөн талх боорцог, сүү, цэвэр ус зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц зэрэг хувцас хэрэглэл, эм, эмнэлгийн багаж, гал унтраах хэрэгсэл буюу нийт 62 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 94 байгууллага, хамт олноос хандивлаад байгаа аж.

Улсын хэмжээнд 20 гаруй түймэр ассантай холбогдуулж иргэдийн зүгээс өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн хандивын аян өрнүүлсэн. ОБЕГ-ын хувьд энэ сарын 16-ны өдрөөс хандивыг хүлээн авч байна гэж өнөөдөр Төрийн ордонд болсон Онцгой комиссын хуралдааны үеэр ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэн мэдээллээ.
Б.Туул