Наадамчин олонд Монгол үндэстний 13 соёлын өвийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-08-05 13:30:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн урлаг, соёлын бүтээлүүдийг танилцуулж байна. Тухайлбал, морин хуур, цуур хөгжим, монгол тууль, монгол ардын бүжиг, лимбэний битүү амьсгаа, уран бичлэг, ингэнд ботго авахуулах зан үйл, уртын дуу, монгол баяр наадам, шувуучлахуй, шагайн харваа, монгол гэр гэсэн Монгол үндэстний 13 соёлын өвийг зураг, англи, монгол тайлбар болон Дэлхийн өвд бүртгүүлсэн баримт бичгийн хамт наадамчин олноо танилцуулж байна.

Мөн Даншиг наадмын үеэр үеэр эсгий урлал, үндэсний дээл, хувцас малгай, арьс ширэн урлал зэрэг жуулчдад зориулсан үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд явагдаж байна.

Ч.Ариунболд
相关新闻