“Монгол Туургатан” наадамд ӨМӨЗО-ны хүүхдүүд бүтээлээ ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдийн наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Анх удаа болж буй энэхүү наадамд Монгол болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхдүүд 180 гаруй шилдэг бүтээлээр өрсөлдөв.
Мартагдаж буй босоо монгол бичиг, өв уламжлал хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхэд, багачуудын нөхөрлөлийг бэхжүүлэхэд “Монгол Туургатан” наадмын гол зорилго оршиж байна.
Наадамд НЗДТГ-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Утга, урлаг солилцооны нийгэмлэгийн дарга О.Тэгшээ нар оролцон, авьяас чадвараараа тэргүүлсэн хүүхдүүдэд баяр хүргэж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.

Л.Нандиа