Тарваган тахлын эсрэг тэмцлийн бодит түүхийг харуулсан кино бүтээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тарваган тахал өвчний тухай "Хар үхлийг Ялагчид" баримтат уран сайхны киног ОХУ-ын уран бүтээлчид хийж эхэлжээ.
Киноны талаар ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ОХУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Р.Р.Ракшаев, Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвийн захирал Е.Г.Михаилов, киноны зохиолч, найруулагч Е.А.Туринцева нар ОХУ-ын Элчин сайдын яаманд мэдээлэл хийлээ.
Уг баримтат кино нь Монгол Улсад өнгөрсөн зууны 40-өөд онд ЗХУ-ын эрдэмтдийн тарваган тахлын эсрэг тэмцлийн бодит түүхэн дээр суурилсан юм. Киноны зураг авалтыг Орос, Монголын нутаг дэвсгэрт хийж байгаа аж. Тухайн үед ажиллаж байсан голомтот газар нутаг болох Баянхонгор аймгийн Заг суманд саяхан зураг авалт хийсэн бөгөөд эмчлүүлж байсан хүмүүсийн ар гэр, гэрчүүдээс мэдээ мэдээлэл авчээ.

Киноны зохиолч, найруулагч Е.А.Туринцева “Анх 1944 онд Монголын “Хар үхэл” хэмээн нэрлэгдэж байсан тарваган тахалтай тэмцэхээр найман хүн ирсэн бөгөөд тахлын эсрэг станц байгуулж байсан. Манай хоёр орон хүнд хэцүү цагт бие биедээ туслах том ажлууд хийгдэж байсныг нэг нь энэ учир энэхүү сэдвийг сонгон авч кино зохиол бичсэн. Кино маань түүх өгүүлэхээс гадна уран сайхны шинжтэй хосолмол кино болох юм. Баримтат кино нь ЗХУ-ын эмч нарын энэхүү тахалтай хэрхэн нүүр тулж, тэмцэж байсан тухай юм. Харин киноны маань гол зангилаа нь тэнд ажиллаж байсан эмч нарын хүүхдүүд өөрийнхөө төрсөн нутаг руу явж байгаа замыг харуулах юм” хэмээв.
Мөн тарваган тахлын вакциныг эмч нар өөр дээрээ туршиж байсан гэдгийг тухайн үед ажиллаж байсан ЗХУ-ын эмч нарын үр хүүхэд ярьж байлаа.

М.Жавзмаа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ