Ажил олгогчдод шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-08-23 15:49:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын болон ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх ажил олгогчдыг шалгаруулж, хөнгөлөлт үзүүлэх шимтгэлийн хэмжээг тогтоов. Энэхүү ажлын үр дүнд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 3 жил дараалан төлбөр гаргуулаагүй 20985 ажил олгогчид 3.2 тэрбум төгрөгийн, Ажилгүйдлийн даатгалын сангаас 5 жил дараалан тэтгэмж гаргуулаагүй 8665 ажил олгогчид 141.0 сая төгрөгийн, нийт 29650 ажил олгогчид 3.3 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Уг арга хэмжээнд зарцуулах төсвийг Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн төсөлд тусгав.
Н.Туяа






相关新闻