Авто замын ослоор хоёр хүүхэд нас барав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-23 19:30:16
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт бага насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа  алдав.

Төв аймгийн Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт  энэ сарын 13, 17-ны өдрүүдэд ой гарамтай, 2 насны хоёр хүүхдийг хараа хяналтгүй машины ойролцоо тоглуулсны улмаас авто машины осолд өртөн амь насаа алдсан хэрэг гарав.

Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт сул, байлгаснаас бага насны хүүхдийн амь нас хохирч байна. Мөн жолооч нарын болгоомжгүй байдлаас энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна гэж Замын Цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Б.Бат-Очир онцолсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Цагдаагийн газрын шуурхай утсанд гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн шинжтэй 92 дуудлага мэдээлэл хүлээн авч, шалгагдаж байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 29 дуудлага бүртгэгдэв. Хүний амь нас хохирсон гэмт хэрэг дөрөв, танхай долоо , хулгай найм, зам тээврийн осол 11 тус тус үйлдэгдсэн гэдгийг аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах байцаагч, Цагдаагийн ахмад М.Нансалмаа хэлэв.

Т.Есүхэйтөмөр
相关新闻