ЕБС-ийн сурах бичгийн үнийг нэмэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-08-24 14:24:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар, сурах бичиг худалдах компанийн нэрсийг БСШУСЯ-наас зарлалаа. 

Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурах бичиг 1600-4000 төгрөгийн үнээр худалдаанд гаргахаар болжээ. Энэхүү сурах бичгийг худалдаалах цэгүүдийн мэдээллийг гаргасан байна.



Дашрамд сонирхуулахад, Тус яамнаас энэ хичээлийн жилд сурах бичгийн үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдсэн нь ийнхүү биелэлээ олж өнөөдөр худалдаанд зарагдах үнийг албан ёсоор зарлаж байгаа аж.
 

Д.Өлзий 

相关新闻