Усанд осолдсон гурван байлдагчийг олоогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-08-29 10:05:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар усанд осолдсон гурван байлдагчийг үргэлжлүүлэн эрэн хайж байна. 

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Б, Е, С нар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар усанд осолдсон хэрэг энэ сарын 27 буюу хоёр хоногийн өмнө гарсан. Байлдагчид усанд осолдсон мэдээлэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байгаа ч одоог хүртэл олоогүй байна.

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт үргэлжлүүлэн ажиллаж байна.
Н.Туяа
相关新闻