МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ.
Элсэлтийг долдугаар сарын 10-наас есдүгээр сарын 1-ний 17:00 цаг хүртэл http://burtgel.num.edu.mn зөвхөн цахимаар авч буй бөгөөд бүртгэлийн хураамж 25 мянган төгрөг юм байна.
Харин элсэлтийн шалгалтыг есдүгээр сарын 4-8-ны хооронд авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлах аж. Цахим бүртгэл хийсний дараа бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн авч шалгалтанд орохдоо тухайн дугаараар шалгуулах юм байна.
Түүнчлэн МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг http://burtgel.num.edu.mn мөн http://graduate.num.edu.mn цахим хуудаснаас авч болох юм. Мөн 7730-7730-11-22, 1121, 1145 дугаараар холбогдож мэдээлэл авах боломжтой ажээ.