Байнгын хороо хуралдаанаа 11:30 минутаас эхлүүлэхээр хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-06 12:00:17

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цагт эхлэх товтой ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 10:03 минутад эхлэв.

Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Ч.Улаан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад Сангийн сайд Б.Болор, “Эхлээд төсвөө хэлэлцээд дараа нь төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцье” гэсэн саналтайгаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Би Б.Болор гишүүний гаргасан саналтай санал нэг биш байна. Эхлээд төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэх нь зөв. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийцүүлж төсвөө батлах ёстой” гэсэн байр суурь илэрхийлэв. Байнгын хорооны дарга Ч.Улаан, "УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан санал нь хуультайгаа нийцэж байна" гээд хэлэлцэх асуудлаа баталсан.  

Өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсөвтэй холбоотой 4 асуудал хэлэлцэх байсан ч хэлэлцэх асуудалтай холбоотой зарим тоо ажлын хэсгийн түвшинд нэгтгэгдээгүй учир хуралдааныг 11:30 минутаас хуралдуулахаар хойшлуулав.   

Б.Туул

相关新闻