Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Грект ДАШТ-д хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Грекийн нийслэл Афин хотноо есдүгээр сарын 06-10-нд чөлөөт бөхийн өсвөр үеийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж шилдгүүдээ тодруулна.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас хөвгүүдийн 42 кг-д Б.Хишигдорж, 46 кг-д Э.Сумъяабазар, 50 кг-д Н.Наранхүү, 54 кг-д М.Сүхбат, 58 кг-д О.Сүлдхүү, 63 кг-д Э.Бямбадорж, 69 кг-д А.Цэрэн-Очир, 76 кг-д Р.Мөнхбаяр, 85 кг-д Э.Батмагнай, 100 кг-д Б.Энх-Оргил нар барилдана.
Харин охидын 38 кг-д Э.Буман-Аюуш, 43 кг-д Б.Энхзул, 46 кг-д Т.Цээням, 49 кг-д Д.Отгонжаргал, 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн, 60 кг-д Н.Анударь, 65 кг-д Д.Түмэнхүслэн, 70 кг-д Ц.Хулан нар хүч, ур чадвараа сорихоор болжээ.
Охидын баг маргааш Грекийг зорих бол хөвгүүд ням гарагт хилийн чанадыг зорино. Афинд болох ДАШТ-д оролцох баг тамирчдын дасгалжуулагчаар П.Чулуунбаатар, Д.Энхбат, Ё.Батдархан, С.Мөнхдуулдах нар ажиллах бол, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр шүүгчийн үүрэг гүйцэтгэнэ.
Д.Өлзий