Баян-Өлгийд 2327 хүүхэд нэгдүгээр ангид орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-30 14:58:42
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас өгсөн мэдээллээр 2017-2018 оны хичээлийн жилд тус аймагт нийтдээ 2327 хүүхэд нэгдүгээр ангид орох аж.

Мөн аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 43 сургуульд 25003 сурагч суралцаж, 43 цэцэрлэгт 6901 хүүхэд хүмүүжих аж. Энэ нь 2016-2017 оны хичээлийн жилтэй харьцуулахад сурагчдын тоо 2412-оор, цэцэрлэгийн хүүхдийн тоо 200-гаар илүү үзүүлэлт юм.

Ирэх баасан гарагт орон нутгийн цагаар 09:00 цагт аймгийн төв талбайд хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж, сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажлыг Өлгий сумын сургуулиуд жил бүр ээлжлэн хариуцах бөгөөд энэ жилийн арга хэмжээг 4 дүгээр сургууль зохион байгуулна.
 
Ө.Нурболат
相关新闻