Хамран сургалт 83.41 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жил аймгийн хэмжээнд төрийн өмчийн найман цэцэрлэгт 7700 гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 31 сургуульд 15369 сурагч, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн таван төвд 1600 орчим суралцагч суралцах бол нэгдүгээр ангид шинээр 2081 хүүхэд элсэн орлоо.
Энэ жил аймгийн ИТХ-аар сургуулийн өмнөх, бага дунд, мэргэжлийн болон албан бус насан туршийн боловсролын дөрвөн чиглэлээр 17 зорилт 115 хэрэгжүүлэх арга хэмжээг багтаасан аймгийн “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг батлуулсан. Уг бодлогын хүрээнд “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” зэрэг таван дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, үр дүнд суурилсан үнэлгээг тооцон ажиллахаар болжээ.

Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг: “Өнгөрсөн хичээлийн жилд ЕБС-ийн бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 86.2 хувьд хүрч, зорилтот түвшнээс 0.2 пунктээр, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин 84.77 хувьд хүрч зорилтот түвшнээс 6.7 функтээр тус тус ахисан бол СӨБ-ын хамран сургалт 83.41 хувьд хүрсэн” гэдгийг тэрбээр онцолсон юм.
Түүнчлэн боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, сургалт явуулах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Т.Есүхэйтөмөр