ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 оюутанд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-09-05 11:31:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг  жил бүр 50 оюутанд олгохоор болов.Тодруулбал энэ жилээс эхлэн 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтыг төлбөрөөс чөлөөлөх аж.

"Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг  сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлыг хийгдэж байгаа" хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн онцолсон юм.

Дашрамд дуулгахад энэ жил ХААИС-д 2100 орчим оюутан шинээр элсэн орж байгаа аж.
 
Б.Заяа
相关新闻