"Дархан нэхий" ХК-ийн хоёр ажилтан ямар шалтгаанаар нас барсныг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Дархан нэхий" ХК-ийн хоёр ажилтан тодорхойгүй шалтгаанаар амь насаа алдсан хэрэг энэ сарын 1-нд гарчээ.
Тус ажилчдын нас барсан шалтгааныг тодруулахаар Аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт, мөрдөн байцаалтын үргэлжлэх хугацаа хэрхэхээс шалтгаалан мэдээлэл өгөх аж. Албан бус мэдээллээр, компанийн хоёр ажилтан түүхий эд боловсруулах бодист хордсон, эсвэл тогонд цохиулсан гэх мэдээлэл цахим сүлжээгээр тараад байгаа юм.
Мэдээллийг тодруулахаар "Дархан нэхий" ХК-нийг зорьсон ч хэргийн талаар тодруулга өгөх эрх бүхий албан тушаалтан байсангүй. Мөн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэж "Дархан Нэхий" ХК-аас мэдэгдсэн.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Э.Хишигсүрэнгээс тодруулахад "Би талийгаачдыг эмнэлэгт ирэхэд хүлээж авсан. Биднийг үзэхэд нас бараад 30 гаруй минут болсон байсан. Яг юунаас болж нас барсаныг бид урьдчилан мэдээллэх боломжгүй. Шүүх эмнэлэг, мөрдөн байцаалтын үр дүнд эцэслэн тогтоогдоно. Эмнэлгийн байгууллага үүргийнхээ дагуу ажлаа хийсэн" гэж мэдэгдлээ.
Л.Отгонбаатар