Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Ирээдүй 1+1” хөтөлбөрийн хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт шинэ хичээлийн жилийг жилийн жилд сургууль, цэцэрлэг дээрээ зохион байгуулдаг байсан бол 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг нэгтгэн Дэмид жанжны талбайд зохион байгуулсан. Шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний хөгжлийг дэмжих “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрийн нээлтийг хийсэн нь онцлог байлаа.
Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилд багшийн хөгжлийг дэмжсэн “Багшийн хөгжил”, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Ирээдүй 1+1” гэсэн аймгийн дэд хөтөлбөрүүд боловсролын салбарт хэрэгжинэ. Хөтөлбөр хэрэгжихтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг бүрт шатар, даам, гарбөмбөг, сагсанбөмөг мэтчилэн сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулж өгсөн. Мөн багшийн хөгжлийг дэмжиж аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэг тус бүрт нэг сая төгрөгийг шийдэж өгсөн юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, “Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгох, багш бүр ажлын байрандаа тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, тэргүүн туршлагыг түгээх, нэр хүндийг нь өсгөхөд чиглэгдэж байгааг энд онцлон тэмдэглэх зүйтэй” хэмээн хэлсэн юм.

Б.Гэрэлт-Од