Н.Түвшинбаяр заан цолоо мялаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн наадмын алт, мөнгөн медальт, “Будапешт-2017” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Найдангийн Түвшинбаярын Монгол Улсын заан цолны мялаалга наадам энэ сарын 10-нд Булган аймгийн Сайхан суманд болно.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Будапештын дэвжээнээс дэлхийн хүрэл медаль хүртсэн билээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ жилийн улсын их баяр наадамд О.Хангайгаар долоо давж Монгол Улсын заан цол хүртэж шөвгөрсөн. "Давж дэвэх тоогоор минь дандаа түшиж байдаг төгөлдөр хангай чимчигнэсэн айргийн орон төрсөн нутаг Сайханд минь морилон саатахыг уръя" хэмээн цахим хуудсаараа дамжуулан хүндэтгэлийн наадмын урилгаа түгээжээ.
Д.Өлзий