“Гурван Сэнхэр төвтэй таван од” хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гурван Сэнхэр төвтэй таван од” хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Энэхүү хөтөлбөрийг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоонд санал тавьж хөтөлбөрийг боловсруулжээ.
“Гурван сэнхэр төвтэй таван од” хөтөлбөр боловсруулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж,төр,хувийн хэвшил,хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, хөтөлбөрт тусгах санал, бодлыг сонслоо.
Тус хөтөлбөрийн стратеги зорилт нь Аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчин, соёлын өв, зан заншлыг хадгалах болон төр, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Таван од хөтөлбөрийн ажлын хүрээнд аймгаас гаргасан 5 маршрутын дагуух соёл, байгаль, түүхэн өвийн дурсгалт газруудын хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх,авран хамгаалж, сэргээн засварлана. Үүнд: Таван одыг илэрхийлж буй
1-р маршрут: Гурван Сэнхэрийн Агуй- Хар Ус Нуур \55 км\- Жаргалант хайрхан, Рашаантын хүрхрээ \20 км\ - Хар Нуур \90 км\- Дөргөн Нуур, Жанжин овоо \130 км\- Дарви сум \60 км\- Загал баатрын хиргисүүр – Сутай хайрхан – Баатархайрхан- Ишгэн толгойн хадны зураг- Гурван Сэнхэрийн Агуй.
2-р маршрут: Гурван Сэнхэрийн Агуй- Баянзүрхийн цогцолбор \130 км\ - Бодончийн хавцал \30 км\- Алтай сум \80 км\- Ямаан ус \10 км\- Тахь ус \70 км\- 24 эх орончийн хөшөө \70 км\- Дамжиг ус \60км\- Бүдүүн харгайт \45 км\- Байтаг \20 км\- Уушиг уул \30 км\- Гурван хүүхэд уул \70 км\- Их онгогийн тал \45 км\- Алаг толгой \55 км\-Булган сум \10 км\- Харуул овоо \25 км\, Үенчийн хавцал \30 км\- Их улаан даваа \70 км\- Баянзүрхийн цогцолбор \15 км\- Гурван Сэнхэрийн Агуй \130 км\.
3-р маршрут: Гурван Сэнхэрийн Агуй - Манхан сум \20 км\- Мөнххайрхан сум \70 км\ - Мэлхий хад \10 км\- Хөх нуурын хүрхрээ \30 км\- Шуурхайн хүн чулуу \10 км\- Долоон нуур \30 км\- Мөнххайрхан сум \45 км\ - Дуут сум \70 км\ - Нэвтийн рашаан \12 км\ - Гурван сэнхэрийн агуй \30 км\.
4-р маршрут: Гурван Сэнхэрийн Агуй – Шувуун цуглаан \55 км\ - Ховд хот \35 км\- Баянбулагийн амралтын газар \30 км\- Баянбулагийн хиргисүүр \5 км\ - Хөх Сэрхийн нуруу \40 км\ - Сөртийн хөшөө \25 км\- Ховд сум \6 км\ - Шургийн гол \25 км\ - Хөшөөтийн хадны зураг \25 км\ - Цамбагаравын хадны зураг \40 км\ - Цамбагарав уул \20 км\ - Шижигтийн хавцал \25 км\ - Эрдэнэбүрэн сум \25 км\ - Ховд хотын туурь \30 км\ - Ховд хот \30 км\ - Гурван Сэнхэрийн Агуй \100 км\.
5-р маршрут: Гурван Сэнхэрийн Агуй – Шувуун цуглаан \55 км\ - Чандмань хар үзүүрийн хадны сүг зураг \30 км\ - Норжин хайрхан уул \2 км\ - Буянт сум \2 км\ - Ховд гол \15 км\ - Алтан Хөхий \60 км\ - Мянгад сум \65 км\ - Мянгадын шал \7 км\ - Чандмань толгой \15 км\ - Загийн элсэн тойруу \15 км\ - Дөргөн сум \25 км\ - Алаг уул \12 км\ - Бөлбөөтийн тохой \8 км\ - Хар нуур \60 км\ - Дөргөн нуур, Жанжин овоо \130 км\ - Чандмань сум \60 км\ - Гурван Сэнхэрийн Агуй \120 км\. Гэсэн таван үндсэн маршрутыг хөтөлбөрт тусгажээ.
Аймгийн хэмжээний дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгүүлж, олон улсын соёлын өвийн хамгаалалтын эрх зүйд хамруулах,олон нийтэд аялал жуулчлалын эерэг, сөрөг нөлөөг байгаль орчин, соёлын өвийг хамгаалахтай уялдуулан танин мэдүүлэх,орон нутгийн музей, үзвэрийн газрууд болон мэдээллийн төвүүдийг сайжруулж, шинээр байгуулан, сан хөмрөгийг баяжуулан, танилцуулга сурталчилгааг хийх,төр, засгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид уг хөтөлбөрт олон ястны өв соёл тууль,цуур,хөөмий, уран нугаралт зэрэг сум бүрийн онцлогийг харуулсан ардын авьяастнуудын биет бус өвийг хойч үед өвлүүлэх,бүтээгдэхүүн болгон сурталчлах санал тавьж байлаа.
А.Бямбасүрэн