Их мастер Ц.Батчулуун ДЦАШТ-ий эхний шатнаас хасагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатарчин, Их мастер Ц.Батчулуун, Гүрж улсын Тбилиси хотноо болж байгаа Дэлхийн шатрын цомын аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтоос хасагдлаа.
Эхний хоёр дахь тоглолтод тэнцсэн тамирчдын хооронд шийдвэрлэх гурав дахь тоглолт болжээ. Эхний шатны нийт 64 хосын тоглолтоос 22 нь тай-брект хүрч шийдэгдсэн бөгөөд манай улсын Их мастер Ц.Батчулуун Английн Их мастер Майкл Адамс нарын тоглож хожигдсоноор Дэлхийн цомын тэмцээнийг эхний шатнаас нь орхисон байна.
Монголын Үндэсний шигшээ баг, Баянхонгор аймаг, Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, Их мастер Ц.Батчулууны хувьд өнгөрсөн зун Хятадын Чэнду хотноо зохион байгуулсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тавдугаар байр эзэлсэн амжилтаар Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан юм.
Д.Өлзий