Хоёр албан хаагчийн нийгмийн байдал сайжирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-06 17:32:06
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор аймгийн Онцгой байдлын газарт орон нутгийн удирдлагууд хүлэмж өглөө. Мөн хоёр албан хаагчийн нийгмийн байдлыг нь сайжруулах зорилгоор өргөө цагаан гэр олголоо.

Энэ үеэр ОБГ-ын дарга Г.Ганбаатар хэлэхдээ, “Гэр авсан албан хаагчид маань ам бүл олонтой, гэр бүлийн гишүүн нь өвчтэй зэрэг олон шалтгаантай байсан. Одоо ар гэртээ санаа зовохгүйгээр албан үүргээ гүйцэтгэх боломжийг орон нутгаас  бүрдүүлж байна” гэлээ. Тэрээр мөн  “Өнгөрсөн сард орон нутгаас ОХУ-д үйлдвэрлэсэн туулах чадвар сайтай Зил-130 маркийн автомашин өгсөн. Энэ нь гамшиг ослын үед нэн шаардлагатай байдаг. Мөн гэр хорооллын алслагдсан Эрдэнэ багт “Гал унтраах, аврах дөрөвдүгээр зэрэглэлийн анги байгуулахаар болсон. Үүнтэй холбоотой бүхий л хөрөнгийг орон нутгаас шийдэж байгаад талархаж байна” гэсэн юм.
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻