Пауэрлифтингийн тамирчид Ази тивийн аваргын төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-08 13:38:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин улсын Манила хотод лхагва гарагт пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Ази тивийн АШТ эхэлсэн бөгөөд манай улсаас найман тамирчин хүч, ур чадвараа сорьж байна.

Энэ сарын 07-12-нд болох тус тэмцээний 93 кг-д Ц.Отгондалай, мастер-1 ангиллын 105 кг-д Л.Бархасбаатар, 105 кг-д С.Баяртөгс, 120 кг-д Б.Чимэдцэрэн, Т.Эрдэнэхүү нар оролцох бол энэ жингийн мастер ангилалд Ц.Баярхүү, П.Отгонбаатар нар өрсөлдөх өөр Манилад очоод байгаа юм. Д.Өлзий
相关新闻