“Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн бүрэн хэмжээний концeрт толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д гаргах G ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино “Чингисийн хүүхдүүд” / The Children of Genghis/ киноны Монгол Улс дахь нээлтийг угтан Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн хэмжээний концерт толилуулах гэж байна.
Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Монгол Улс дахь нээлтээ ирэх 10 дугаар сарын 10-нд хийхэд бэлэн болжээ. Энэхүү нээлтийг угтан Монгол Улсын филармонийн 45 жилийн ой, Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын хүрээнд киноны хөгжмийн бүрэн хэмжээний концертыг 10 дугаар сарын 5-нд Corporate Convention Centre-ийн 1086 хүний суудалтай Концертийн их танхимд тоглох гэж байна. Концерт нийт хоёр хэсгээс бүрдэх ба 1-р хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг толилуулах бол 2-р хэсэгт “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмүүд тоглогдох аж. Тоглолтод улсын Филармонийн симфони найрал хөгжим,-Удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, Морин хуурын чуулга-Удирдаач Д.Түвшинсайхан оролцох юм.
“Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн бөгөөд зөвхөн тус кинонд зориулан бүтээсэн хөгжмүүд эгшиглэдгээрээ ихээхэн онцлогтой. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь Итали улсад зохион байгуулагдсан “Морис Равелийн” нэрэмжит олон улсын уралдааны шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэгээр шалгарсан Монголд төдийгүй дэлхийд танигдсан уран бүтээлч юм.
Дашрамд дурдахад, “Чингисийн хүүхдүүд” МУСК нь Монголын эртний түүхт морины уралдааны өнөөгийн уламжлал соёл, мөн эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тус кино нь 2016 оны 4 сард эхэлсэн бөгөөд 1 жил 6 сарын хугацаанд нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсвийг зарцуулан амжилттай бүтээж олон улсын болон дотоодын үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна.
Киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг /постпродакшн/ АНУ-д гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн өргөн дэлгэцийн том форматуудын нэг болох 4k форматын кино юм. Энэхүү киноны дуу дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM (efilm.com) компани 4 сарын турш хийж хамтран ажилласан. Энэ оны гуравдугаар сарын 23-ны ѳдѳр АНУ-ын Кино ассоциациас /MOTION PICTURE ASSOCIATION OF AMERICA/ АНУ-д гаргах лиценз болох GENERAL AUDEINCE буюу “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино юм. Тус кинонд гадаад болон дотоодын 40 гаруй байгуулага ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Н.Гантуяа