Хоккайдогийн технологийг Монголд нутагшуулахаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Хоккайдогийн бизнес форум” өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.
Хоккайдо муж нь Япон дотроо хүйтэн сэрүүн бүсэд тооцогддог, тэр хэрээрээ уур амьсгалын хувьд манай улстай төстэй. Иймд тус муж байгаль, цаг уурын онцлогтоо тохирсон технологитой бөгөөд үүнийг нь Монголд нутагшуулахад дөхөм аж. Тиймээс УИХ-ын гишүүн С.Болдын санаачилгаар уг мужтай хамтрах ажлыг эхлүүлж, нэг жилийн өмнө хоёр талыг зангидсан нэгдсэн байгууллага байгуулсан байна. Тус байгууллагын хүрээнд дээрх форум болж байгаа ба 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Японы талаас ирж оролцов.
Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн дарга Ц.Такэбэ, “Бидний зорилго бол Монгол Улстай тогтоосон эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, бизнес эрхэлж байгаа болон бизнес эрхлэхийг хүсч байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжих юм. Өнгөрсөн хугацаанд Хоккайдод Монголын талаас олон удаагийн төлөөлөгч айлчилсан. Гэхдээ эдгээр уулзалтууд бүгд өөр өөр шугамаар хийгдэж байсан юм. Тиймээс асуудлыг нэгдсэн нэг удирдлагад оруулах нь чухал асуудал болсон. Үүний зэрэгцээ эдийн засгийн харилцаа гэдэгт зөвхөн бизнес эрхлэгчид хамрагдах биш, төр засгийнхнийг хамруулан дэмжлэг авах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Өнгөрсөн онд гарсан хамгийн том ололт бол Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийг байгуулсан явдал байв. Монголын талыг УИХ-ын гишүүн С.Болд ахалж ажиллаж байна. Ингээд хоёр талаасаа бие биетэйгээ уялдаатай ажиллаад явж байна” гэсэн юм.
Харин форумын үеэр хөндөгдсөн асуудлын тухад ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, “Хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад нэг жил болж байна. Худалдааны эргэлт нэмэгдэж байна. Гэхдээ Монголын эдийн засагт далайцтай том өөрчлөлтийг авчрахын тулд дээрх хэлэлцээрийг хөшүүрэг болгон ашиглан ёстой. Үүн дотроо хоёр орны хувийн хэвшлийнхнийг таниулцуулах, улмаар японы технологийг оруулж ирэх, Монгол-Японы компаниуд хамтарч бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон хөрш орнуудын зах зээлд гаргах зорилттой ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнөөдрийн зохион байгуулж буй форум маш чухал ач холбогдолтой.

Форумын үеэр японы зарим компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, Монголтой ямар чиглэлд хамтран ажиллах боломжтой вэ гэдгээ илэрхийллээ. Эдгээр чиглэл бүр нь манай улсад маш ойр, тэгсэн хэрнээ их чухал салбарууд байгаа юм. Тухайлбал, ХАА, газар тариаланг хөгжүүлэх чиглэлд нэгэн компани судалгаа хийсэн байна. Манай нөхцөлд тариа ногоо ургуулах нөхцөл хязгаарлагдмал байдаг. Гэтэл тус компани хөрсний дулааныг ашиглаад хавар 3 дугаар сараас намар 11 сар хүртэл тариалалтын хугацааг уртасгах боломжтой гэдгийг судалж тогтоожээ.
Мөн аялал жуулчлалын компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан. Хоккайдо нь Токиогоос Монголтой орон зайны хувьд наана. Тиймээс тус муж руу шууд нислэг хийж, хоёр орны иргэд солилцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Түүнчлэн хүйтэн сэрүүний улирлын барилгын технологи гээд энэхүү бүс нутгаас суралцах зүйл их байгааг форумаас харж болохоор байлаа” хэмээв.
“Ваакэн” ХХК-ны Миүра Масакацү өөрийн барилгын технологийг танилцуулж хэлэхдээ, “Хоккайдод бид дулаан орон сууц барьдаг. Тэнд -15 градусын хүйтэн болдог. Өвлийн улиралд барилгын ажил зогсдоггүй. Хүйтэний улиралд барьж байгаа барилгынхаа гадна талаас хаус маягийн бүрхүүл барьдаг. Уг бүрхүүлээ бид сууриа цутгаж байхдаа хамтад нь барьдаг. Учир нь барилгын суурь өвлөөр хөлддөг. Тиймээс бүрхүүл барьснаар барилгаа барих нөхцөл бүрддэг юм. Одоогийн байдлаар бид Монголд энэ технологи тохирох эсэхийг судалж байна” гэв.
Энэхүү форум нь Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа болж, амжилттай өндөрлөлөө.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал