Өнгөрсөн онтой харьцуулахад алт тушаалт 250 кг-аар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-12 08:50:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн сард  3.277.20 кг алт худалдан авчээ.

Үүнийг өмнөх оны наймдугаар сарын статистик үзүүлэлттэй харьцуулбал 249.7 кг-аар өссөн байна. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12,217.9 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 киллограммаар өссөн үзүүлэлт гарчээ.

Төвбанк өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн “Монгол Алт” аяныг хэрэгжүүлж буй бөгөөд эл хугацаанд алт тушаалтыг нэмэгдүүлэх  зорилгоор иргэд аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зохион байгуулж буйг албаныхан тодотгов.
 
Б.Заяа
相关新闻