Орон сууцны гадаа машин шатаж байсныг унтраалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орон сууцны гадаах зогсоол дээр байсан автомашин шатаж ОБГ яаралтай арга хэмжээ авсаны хүчинд галыг унтраажээ.
Тухайн үед жолооч бусдын эд хөрөнгийг хохироохгүйн тулд шатаж байгаа машинаа бусдын машинаас холдуулж амжсан байна. Машин шатсан шалтгаан одоогоор тодорхойгүй ч жолоочийн хэлж байгаагаар өчигдөр / 9 сарын 13/ машинаа засвараас авсан, шатахуун дамжуулах хоолой тасарсан байх магадлалтай гэнэ.
Он гарсаар Орхон аймагт автомашин шатсан гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь машиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаагүй буюу цахилгааны асуудлаа шийдвэрлээгүйтэй нь холбоотой гэнэ. Мөн жолооч нар галын хор, анхан шатны тусламжийн хэрэгсэл байнга авч явдаггүй нь эрсдэлийг даван туулахад бэрхшээлтэй байгааг ОБГ-ын мэргэжилтэн хэлж байлаа.

Б.Оюун-Эрдэнэ