“Маамуу” нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр хүүхдүүдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-09-14 09:15:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Маамуу” нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр хүүхдүүдтэй уулзах болж анхны дугаар "Аамигийн төрсөн өдөр" буюу 8 дугаар сарын 26-нд цахим орчинд цацагдаж эхэлсэн бөгөөд лхагва гарагаас телевизээр гарах болов.

Хүүхдийн хөдөлгөөн болон танин мэдэхүйн хөгжилд тустай, хэл ярианы хөгжил, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болох “Маамуу” нэвтрүүлэг 0-8 насныханд зориулагджээ. Бага насны хүүхдээ хөгжүүлэхэд аав, ээж, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээтэй багачуудад ч тустай мэдээллийг түгээж байх юм.

"Маамуу" нэвтрүүлэг долоо хоногийн даваа, лхагва гарагт гарах бөгөөд МN-25 дугаар суваг телевизээр 17 цагаас, NTV телевизээр 18.25 минутаас, Royal & Malchin телевизээр 18 цагаас эхлэх юм.

“Маамуу-тай хамтран ажиллах хүсэлтэй хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэж нэвтрүүлгийн хамт олон мэдээлж байна.

Д.Өлзий 
相关新闻