Өвлийн бэлтгэлээ шуурхайлан хангах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-14 22:16:34
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 16-р хуралдаан болж цаг үеийн асуудлыг авч хэлэлцлээ.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд хэлтэс агентлагийн удирдлага болон сумын Засаг дарга нарт хүйтний улирал ирж байгаа энэ үед өвлийн бэлтгэлийн шуурхайлан хангаж амрах завгүй ажиллах үүрэг өглөө. Өвлийн бэлтгэлээ сайн хангаагүйн улмаас ямар нэгэн асуудал гарвал тухайн сумын Засаг даргатай өөртэй нь хариуцлага тооцно гэдгийг ч анхааруулж байлаа.  Хуралдаанаар сум тус бүрийн өвөлжилтийн бэлтгэл явц цаашид анхаарах тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцлээ. Мөн Мөрөн сумын болон хөдөө орон нутгийн албан байгууллагууд түлээ, түлш, нүүрсээ эртхэн нөөцлөх шаардлагатайг  онцолж байв. Ялангуяа 12 сард өмнөх жилээс ахиу хэмжээний цас орох төлөвтэй байгаа учраас төв суурин газар, албан байгууллагууд, айл өрх, малчин иргэд дор бүрнээ бэлтгэлээн базааж өвлийг өнтэй давахыг уриалж байлаа.
Б.Гантуяа 
相关新闻