Холбооны тоног төхөөрөмж хандивлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас онцгой байдлын албаны гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьсан байна.
Энэхүү хүсэлтийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас шуурхай шийдвэрлэн 15430 ам.долларын үнэ бүхий хэт богино долгионы дахин дамжуулах болон радио станцыг бусад дагалдах хэрэгслийн хамт ОБЕГ-т хүлээлгэн өглөө.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахад удирдлагын найдвартай, тасралтгүй холбоо, зохион байгуулалт хамгийн чухал байдаг аж.