932 иргэнийг ажлын байранд зуучилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс энэ оны эхний найман сард 932 иргэнийг ажлын байранд зуучилжээ.
Мөн “Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-өөс санхүүгийн дэмжлэг хүссэн 207 төсөл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-өөс дэмжлэг хүссэн 190 төсөлд хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 38 төгсөгчийн төсөл, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр”-т 23 төслийг санхүүжүүлжээ. Ингэснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн бизнестэй болж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Харин өнөөдөр тус хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж, иргэдийг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн нээлттэй ажлын байранд зуучилж байна.

Ч.Ариунболд