"Маш их" эрсдэлтэй гэж үнэлсэн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрийн 30 хувь бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-23 15:58:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэгтэй он гарсаар бүртгэсэн түймрийн голомтын байршлыг харьцуулан судалжээ.


Аюулын хувьд “маш их” эрсдэлтэй үнэлсэн нутагт нийт гарсан түймрийн 30 хувь, “их” эрсдэл бүхий нутагт 56 хувь, “дунд” эрсдэл бүхий газар нутагт 10 хувь, “бага” эрсдэл бүхий нутагт дөрвөн хувь тус тус тохиолдоод байгаа аж.


Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, нийт нутгаар хуурайшил нэн их байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай гал түлэхгүй байх, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах, хог хаягдлыг ил хаяхгүй, шатаахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

 

相关新闻