Хөвсгөлд 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Япон улсын Засгийн газар, “ Дэлхийн зөн Монгол ” олон улсын байгууллага, Ядуурлыг бууруулах Японы сан, Азийн хөгжлийн банк, Японы JAICA байгууллага, АНУ-ын Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Тусламж Үзүүлэх Алба, НҮБ-ын ХХААБ , ДЭМБ, Даян дэлхийн байгаль орчны сан, Германы Сэргээн Босголтын Зээлийн Банк зэрэг байгууллагуудын санхүүжилттэй 20 гаруй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагаас нийгмийн салбарт-10, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр-5, хөдөө аж ахуйн чиглэлээр-3, төсөв, засаглалын чиглэлээр-2, усан хангамжийн менежментийг сайжруулах чиглэлээр 1 төсөл хэрэгжиж байна.
Тус аймгийн гадаад харилцааны бодлого үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг иргэд олон нийтэд сурталчлах, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, төсөлд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, төслийн үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Гадаад харилцаа хамтын ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрийн хэлэлцүүлэг”-ийг анх удаа амжилттай зохион байгуулав. Хөвсгөл аймаг гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого, нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалах зарчмыг тууштай баримталж, гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт “Найрсаг Хөвсгөл” гадаад харилцааны дэд хөтөлбөрийг 5 зорилтын 30 арга хэмжээтэйгээр боловсруулан хэрэгжүүлж байгаа гэнэ. Хэлэлцүүлэгт Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын ахлах зөвлөх Т. Баярхүү , санхүүгийн бодлогын газрын зөвлөх Д. Эрдэнэсамбуу, НҮБ-ийн ХХААБ-ын Төслийн үндэсний менежер Ц.Солонго, төслийн техникийн ахлах зөвлөх Энди Инглис, Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б. Энхтуяа болон нийт төсөл хөтөлбөрийн менежер, орон нутгийн зохицуулагчид, төслийн баг хамт олон, сумдын удирдлагууд, аймгийн засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, байгууллагын дарга нар болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Б.Гантуяа