Ногоон байгууламж гэмтээж сүйтгэсэн малыг хоногт 3000 төгрөгөөр саатуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-16 21:33:05
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, Хот тохижилт үйлчилгээний төвийн дарга С.Батсүх нар Мөрөн суманд мал маллан амьдарч буй иргэдтэй уулзаж ногоон байгууламж гэмтээж сүйтгэсэн малыг хорьж тусгай хашаанд саатуулах бөгөөд эзнийг нь иртэл нэг хоногт мал, нохой, гахай 3000 төгрөг төлнө гэдгийг танилцуулав.

Мөн төв суурин газрын тохижилт, ногоон байгууламжийн талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмыг танилцууллаа. Хот дотор хариулгагүй бэлчиж буй мал ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд орон мод, цэцэг, бут сөөгийг гэмтээж сүйтгэж байгаа учир иргэд та бүхнийг малаа хотоос гаргах, үргэлж хариулагатай байлгахыг сануулж байна. Мөрөн сумаас мал бүхий иргэдийг гаргах шийдвэр гарсан хэдий ч цөөн тооны иргэд суурьшсаар байгаа гэнэ. Иргэд малаа хариулагагүй орхиж таримал мод, зүлэг, цэцэрлэгжсэн талбай зэрэг ногоон байгууламжинд оруулсан тохиолдолд хууль ёсны эзэмшигчийг тогтоотол тодорохой цэгт  хашиж, гаргасан зардлыг буруутай этгээдээр төлүүлэх гэнэ .
 
Б.Гантуяа 
相关新闻