“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, НЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ маргааш буюу энэ сарын 19-нд "Мишээл экспо" төвд эхэлнэ.
Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилго бүхий энэхүү үзэсгэлэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.
Ч.Ариунболд