Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвөөс энэ сарын 22-24-нд “Мишээл экспо”-д “Сонгинохайрханд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болжээ.
Энэхүү үзэсгэлэн нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах зорилготой юм. Мөн үеэр шилдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг шалгаруулж, олон улсын чанартай үзэсгэлэн худалдаануудад оролцох эрх олгох аж.
Уг үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.

Ч.Ариунболд