Ургац хураалт 80 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт өнгөрсөн хавар 1053,3 га-д тариалалт хийсэн бөгөөд ургац хураалтын ажил 80 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Тариаланчид нийт талбайн 47,5 хувьд малын тэжээл, 29 хувьд төмс, 12,4 хувьд хүнсний ногоо, 4,3 хувьд үр тариа, 68 хувьд жимс, жимсгэнэ тариалжээ. Урьдчилсан тооцоогоор 3024,3 тн төмс, 1284 тн хүнсний ногоо, 1008 тн малын тэжээл тус тус хураан авах аж. Энэ нь аймгийн төмсний хэрэгцээний 62,2 хувь, хүнсний ногооны 18,4 хувь, жимсний 1,2 хувийг дотоодын үйлдвэрээр хангах боломжийг олгоно хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Ургац хураалтын ажил ирэх сар хүртэл үргэлжилнэ.
Ө.Нурболат