Салхины хурд ширүүсч, ихэнх нутгаар хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нээс 25-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр тугацааны эхэн болон сүүлчээр тус аймгийн зарим газраар салхины хурд 16-18м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Бусад хугацаанд салхины хурд 5-10 м/с, агаарын температур бүх нутгаар шөнөдөө 0-5градус, өдөртөө 15-20 градус дулаан байх төлөвтэй байна.
Хугацааны сүүлээр агаарын хэм ихэнх нутгаар шөнөдөө 1-ээс -11 градус хүртэл хүйтэрч, өдөртөө -2-оос +2 градус дулаан байх аж.
Ө.Нурболат