Баян-Өлгийд сургууль, цэцэрлэг өнөөдөр хэвийн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-21 08:57:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өчигдөр Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш, ажилчид энэ сарын 21, 26-нд ажил орон даяар ажил хаяхаар болсон талаар мэдэгдсэн  юм. Харин Баян-Өлгий аймгийн багш нар өнөөдрийн ажил хаялтад оролцохгүй гэж аймгийн ҮЭХ-ны дарга А.Кеншилик мэдээллээ.

Түүний тайлбарласнаар Хөдөлмөрийн тухай хуульд сануулах ажил хаялт гэх ойлголт байхгүй  аж. Тийм учраас аймгийн Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр орон нутгийн захиргааны байгууллагад холбогдох мэдэгдлээ өгч, 26-нд болох ажил хаялтын арга хэмжээнд оролцох болсон байна. 

Ө.Нурболат

相关新闻