Аймгийн ууган сургууль 90 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-21 13:31:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит “Алтан гадас” одонт Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр болж байна.

Ойн баярын арга хэмжээнүүдэд оролцохоор Улаанбаатар хотоос Ардын уран зохиолч Б.Бааст, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан, Ш.Ёлк зэрэг зэрэг хүндэт зочид төлөөлөгчид, тус сургуулийн үе үеийн төгсөгчид хүрэлцэн иржээ. Сургуулийн хамт олон ойг угтан "90 бүтээлч ажил" аяныг амжилттай өрнүүлж дүгнэсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 3,7 тэрбум төгрөгөөр баригдсан 640 хүүхдийн шинэ хичээлийн байрны нээлтээ хийлээ.

Мөн хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, шатрын тэмцээн, "Шинэ зууны сургууль, хүүхэд хөгжлийн түлхүүр" эрдэм шинжилгээний бага хурал, яруу найрагч, зохиолч, төгсөгчдийн уулзалт, "Бүтээлч багшаас бүтээлч хүүхэд" бүтээлийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Баярын арга хэмжээнүүд маргааш өндөрлөнө.


Ө.Нурболат

相关新闻