МОНЦАМЭ агентлаг номын баярт шинэ бүтээлээ танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлөхөд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн уншлагыг дэмжих зорилго бүхий “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриатай Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
22 дахь жилдээ зохион байгуулж буй номын баяр нь Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэн, Ч.Ойдов, зохиолч Д.Даржаа нарын мэндэлсний 100 жил, Төрийн шагналт, зохиолч Ч.Чимидийн 90, Монгол Улсын СГЗ, Төрийн шагналт, зохиолч А.Гармаагийн 80, яруу найрагч Д.Нямсүрэнгийн 70, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсний 60 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Номын баярыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ, МОНЦАМЭ агентлаг, Үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, Монголын хөтлөгчдийн холбоо, “Бамбууш” ХХК дэмжин ажиллаж байна.
“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, “Хоёр өдөр үргэлжлэх номын баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож зохиолч, уран бүтээлчидтэй уулзаж, номын худалдаа хийнэ гэсэн. Номын баярт нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нийтийн номын сан, хэвлэлийн газар зэрэг 70 гаруй байгууллага, иргэд оролцож байна. Тиймээс номд дуртай, номыг дээдэлдэг уншигчид төв талбайг зорьж, номын баярт идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.
Номын баярт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн уран бүтээлчид үйл ажиллагаагаа сурталчилж байна.

Тус агентлагийн англи, орос, хятад, япон хэлээр гардаг сонин, өдөр тутмын "www.montsame.mn" цахим сайтаар Монгол Улсад болж буй шинэ соргог мэдээллийг Сүхбаатарын талбай дээрээс шууд хүлээн авах боломжтой. Мөн “Хүмүүн бичиг” сонины шинэ дугаар, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүлийг ч нэг дороос худалдан авч болно.

Номын баярт тус агентлагийн уран бүтээлчид жил бүр бүтээл туурвилаараа оролцдог уламжлалтай. Уншигчдын дунд нэлээд эрэлттэй байдаг "Аав бид хоёр" номоороо МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг оролцож байгаа бол "МОНТА" теле студийн редактор, яруу найрагч Б.Занданхүү "Хавар минь", "Бурхангүй газар", тоймч, яруу найрагч Г.Алтанхуяг "Шувуудын гүн ухаан", "Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа "Аян замын тэмдэглэлүүд" зэрэг шинэ бүтээлүүдээ дэлгэжээ.
Номын баярт уран бүтээлч, зохиолчидтой биечлэн уулзаж, тэдний гарын үсэгтэй бүтээлийг 5-90 хувь хямд үнээр авах боломж олгожээ. Номын баярын эхний өдөр ном соёлыг дээдэлдэг албан байгууллага, иргэд олноор цуглаж хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Дэлхий дахины дөчин хэлээр орчуулж, 10 сая хувь борлогдсон “Пигийн амьдрал” роман, Японы адал явдалт зохиолын хаан Эдогава Рампогийн "Сүүдэрт гэтэх албин" болон “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй философийн зурагт хөтөч цуврал, XX зууны хүн төрөлхтний сэтгэлгээний хамгийн том ололт болох модернизмын тухай өгүүлсэн "Модернизм-зурагт хөтөч", Достоевскийн “Газар дороос бичсэн тэмдэглэл”, Яруу найрагч Б.Батзаяагийн “Лонхонд байсан шүлгүүд” түүвэр зэрэг бүтээлийг номын өдөрлөгөөс худалдан авч болох юм.
Өдөрлөгийн үеэр гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аяны үйл ажиллагаа, төрөлжсөн үзэсгэлэн, явуулын номын сан ажиллахаас гадна номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаан ч болох юм.
Номын баярын өдөрлөг өнөөдөр 11.40-18.00, маргааш 11.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал