УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-10 10:38:02

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, “9 цагт эхлэх ёстой хуралдаан 10:25 минутад 52,6 ирцтэйгээр эхэлж байна” гээд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,  Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Сангийн сайд Б.Болор, “Өнгөрсөн 7 хоногийн чуулганы хуралдаанаар Азийн хөгжлийн банкны хоёр хэлэлцээрийг хэлэлцэх байсан ч хэлэлцээгүй. 11 дүгээр сарын 20-ноос өмнө эдгээр хэлэлцээрийг хэлэлцэж дуусах ёстой тул хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү. Энэ сарын 20-ноос өмнө хэлэлцэн батлахгүй бол энэ ондоо хэрэгжихгүй байдалд хүрнэ” гэсэн тул Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж эхлэв.

Б.Туул

相关新闻