Төв Азийн усны салбарын менежментийн асуудлаар олон улсын эрдэмтэд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв Азийн Усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлаар “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” сэдэвт олон улсын бага хурал маргааш “Блью скай” зочид буудалд болно.
Хурлын зорилго нь “Усны нөөцийн нэгдсэн тенежмент МоМо төсөл”-ийн үр дүнг Монгол, Төв Ази, Герман болон олон улсын хамтрагч нартай солилцох, Төв Азийн усны салбар дахь усны менежментэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд инновацийн концепц бүхий техникийн шийдлийг ашиглах, тэдгээрийн хэрэгжилтийг танилцуулах, төслөөс гарсан үр дүнг Төв Азийн улс орнуудын хэмжээнд дамжуулах, нэвтрүүлэх боломжит зах зээлийн тухай хэлэлцэхэд оршиж байна.
Хурлаар хот суурин газрын усны менежмент, байгаль орчны хяналт шинжилгээ, өгөгдлийн менежмент, нөөц чадавхийн хөгжил буюу боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх усны нөөцийн нэгдсэн менежмент гэсэн үндсэн асуудлыг хэлэлцэх юм.
Хуралд шийдвэр гаргагчид болон усны салбарын удирдлагууд, шинжлэх ухааны байгууллага, олон улсын донор байгууллагуудын төлөөлөл 60 гаруй хүн оролцохоо мэдэгджээ.
Германы Боловсрол, Судалгааны яамны санхүүжилтээр 2005 оноос хэрэгжиж буй “Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент-Загвар бүс нутаг МоМо” /MoMo/ эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, түүний өргөн цар хүрээтэй, олон талт үр дүн нь Төв Азийн хэмжээнд тулгарч буй усны асуудлууд, цаашлаад бүс нутгийн усны нөөцийг хамгаалах тогтвортой нэгдсэн менежментийн хэтийн төлвийн талаар нарийвчлан авч хэлэлцэх юм.

Ж.Болор