“Сургагч багш” нар гамшгаас хамгаалах чиглэлээр хичээл заах эрхтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас НХХЯ-тай хамтран улсын хэмжээний бүх политехник, коллеж, МСҮТ, их дээд сургуулийн багш нарыг хамруулан гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг өнөөдөр НОБГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгуулж байна.
Сургалтад 120 гаруй багш хамарч гамшгаас хамгаалах чиглэлээр хичээл заах эрх бүхий “Сургагш багш” болох юм.
ОБЕГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулсан юм.
Төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг БСШУСЯ-нд хүргүүлсэн.
БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулсан юм. Энэхүү хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөр оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм.

Ж.Болор