Ахмад багш нар цалин нэмэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ, Монголын Ахмад багш нарын холбооноос өнөөдөр Төрийн ордонд Ахмад багш нарын хүндэтгэлийн уулзалтыг зохион явууллаа.
Манай улс 51 жилийн өмнөөс Багш нарын баярыг тэмдэглэж иржээ. Харин сүүлийн жилүүдэд Олон улсын багш нарын өдрийг буюу аравдугаар сарын 5-нд тэмдэглэдэг болсон. Энэ хүрээнд жил бүр ахмад багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын энэхүү арга хэмжээг зохион явуулж буй. Өнөөдрийн хувьд улсын хэмжээнд 32 мянган ахмад багш байдаг ч өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад 1000 хүн бусдаа төлөөлж оролцлоо.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан энэ үеэр хэлэхдээ, “Жил бүр энэхүү дурсамж уулзалтыг тал талаасаа хамтран зохион байгуулж ирлээ. Гэхдээ зөвхөн дурсамж уулзалт болдог биш Монголын багш нарын өмнө тулгарч буй болон ахмад багш нарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж ирсэн. Ийм хэлэлцүүлэг хийсэн учраас 2017 онд батлагдсан Ахмад настны тухай хуулийг УИХ-аас баталж, ахмадуудын өмнө тулгарч буй эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн. Мөн хуулиараа ахмад настанд жилд хоёр удаа насны хишиг олгодог болсон юм. Мөн Багшийн хөгжлийн тухай хуулийг УИХ-ын түвшинд хэлэлцэж байна. Хууль батлагдвал багш нарын хөдөлмөрийн үнэлэмж шинэ тогтолцоонд шилжинэ. Ингэснээр багш нар хийсэн ажил, авьяас чадвараараа хөдөлмөрөө үнэлүүлдэг болох гэж байна” гэлээ.

Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар мөн үеэр ярихдаа, “Өмнөх тогтолцооны үед багш хүн бол цаг наргүй бусдын хүүхдүүдийг сургаж, нийгмийн тэргүүлэгч хүчин байсан. Тиймээс ч манай улс бичиг үсэг үл мэдэгчгүй улс орон хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байсан юм. Гэтэл өнөөдөр ахмад багш нар дунджаар сард 300 мянган төгрөгийн тэтгэмж авч байна. Сүүлийн үед тэтгэвэрт гарч байгаа багш нарын хувьд 400-450 мянган төгрөг орчим байна. Тэтгэвэр нэмэх нь бол зүй ёсны асуудал. Тухайлбал, 30 гаруй мянган ахмад багш байгаагаас 20 хувь нь л орон сууцанд амьдарч байна шүү дээ. Амьдрал дээр харахад үр хүүхэд сайтай л арай дөнгүүр амьдардаг. Зарим нэг ахмад багш нарын хувьд хүндхэн ахуй амьдралтай хүн цөөнгүй. Иймээс он гараад тэтгэвэр нэмэгдэнэ гэж харж байгаа” гэсэн юм.
Багш нар хэдийгээр гавьяаныхаа амралтад суусан ч салбарынхаа үйл ажиллагаанд анхаарал тавьсаар байдаг аж. Тухайлбал, Хэнтий аймгийн ахмад багш нар залуу багш нарын холбоо болон зөвлөн туслах ажлын хэсэг зэргийг байгуулж, шинэ залуу багш нарыг дэмжиж тусалж байгаа аж. Түүнчлэн тус уулзалтад оролцсон ахмад багш нар багш нарын ажил хаялтыг бүрэн дэмжиж байгаагаа хэлж байлаа. Гэхдээ шавь нараа орхигдуулаад хичээл сургуулийг нь таслан ажил хаяхын оронд хэлэлцээрийн ширээний ард суух зэрэг тэмцлийн өөр хэлбэрүүдийг сонгох байсан юм биш үү гэсэн бодолтой байгаагаа хуваалцаж байв.

Б.Туул