Хэнтий аймгаас их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар байгуулсан "Эргэх холбоо" ТББ, "Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэнгээс УИХ-ын 41 дүгээр тойрогт хамаарах оюутан залуусын дунд сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт Хэнтий аймгийн Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Бидэр, Галшар, Дадал, Норовлин болон Бэрх сумаас дотоодын их дээд сургуульд суралцдаг, 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй, бакалврын зэрэг горилогч, өдрийн ангийн оюутан хамрагдах боломжтой. Сонирхсон залуус ирэх сарын 6 гэхэд материалаа бүрэн гүйцэд бүрдүүлж, "Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэнд хүргүүлсэн байх юм.
Тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ зарлагдаж байгаа бөгөөд энэ жил сум бүрээс хоёр нийт 18 хүүхдийг шалгаруулж, тус бүр нэг сая төгрөг олгох аж.

Б.Туул