“Оюун-Эрдэнэ” 21 боть уншигчдын гарт очно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, дуун хөрвүүлэгч, зохиолч Ж.Гэндэндарамын Монгол хэлэнд орчуулсан Энэтхэгийн утга зохиолууд болон түүний уран бүтээлийн чуулган “Оюун-Эрдэнэ” 21 боть номын нээлт ирэх сарын 03-нд Үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.
Энэхүү 21 боть бүтээлийг хэвлэж олны хүртээл болгох ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ, “Ж.Гэндэндарам сан” хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан хамтран Монголын номын сангууд болон эрдэм шинжилгээний байгууллагуудад уг бүтээлийг хандивлах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Монгол хэлэнд орчуулсан Энэтхэгийн утга зохиол болон 21 боть бүтээл нийтийн хүртээл болсноор Монгол-Энэтхэгийн соёлын харилцаа, ялангуяа ном хэвлэлийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Энэтхэгийн утга зохиолын бүтээлүүдээр номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудын сан хөмрөг баяжиж, Энэтхэг зохиол бүтээлүүдтэй уншигч, судлаачид танилцах боломжтойг албаныхан хэлж байна.

Ж.Болор