Багш, сурагчид цахим сурах бичиг хэрэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-10 16:07:50

БСШУЯ-наас “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд өчигдөр төрийн өмчийн ЕБС-д ажиллаж байгаа 25 мянган багшид зөөврийн компьютер, бүх сургуульд 11340 ширхэг зөөврийн компьютерийн гардуулав.

Багш, сурагчид зөөврийн компьютерээ юунд, хэрхэн ашиглах талаар БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамцаас тодруулахад, “ЕБС-ийн сурах бичгүүдийг цахим хэлбэрт оруулсан. Мөн байгалийн ухааны хичээлд хэрэглэх интерактив хувилбаруудыг дуу дүрстэй, хөдөлгөөнтэй, сонирхолтой хэлбэрээр оруулсан байгаа. Тиймээс багш, сурагчид зөөврийн компьютерээ ашиглан сурах бичгүүдээ хэрэглэхээс гадна тухайн хичээлүүдийг илүү сонирхолтой явуулах боломж бүрдэж байна” гэв.

Сурах бичгийн хангамжийн талаар хүмүүс  жил бүр л шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл одоо багш, сурагчид "econtent.edu.mn" веб сайтад нэвтрэхэд бүх сурах бичиг, байгалийн ухааны хичээлүүдийг чөлөөтэй хэрэглэх боломж бүрдэж байна.

Ж.Болор

相关新闻