Цэцийн дунд суудлын хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-10 16:30:14

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 18-нд болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, газар барьцаалах гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар хангаж болохоор зохицуулсан нь иргэний газар өмчлөх эрх болон шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж  мэдээлэл ирүүлсэн байна.

Уг маргааныг тус хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

Б.Туул

相关新闻